Баруун бүсийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлыг UDC GROUP -тай хамтран Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн. Нийт 4000 гаруй км төмөр замын трасс, ус зүйн урьдчилсан судалгаа хийж гүүр хоолойг тооцсон
•2021 онд Бодь Интернэшнл ХХК-ий захиалгаар UDC групптэй гэрээ хийсний дагуу Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр замын холбох төмөр замын зураг төсөл боловсруулах ажлаар 21,3 км, ус өнгөрүүлэх 22 хоолой, өртөө зөрлөгийн зам зэрэг иж бүрэн ажлын зураг гүйцэтгэж магадлал хийлгэсэн.
2020 онд Бодь Интернэшнл ХХК-тай гэрээ хийсний дагуу Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын Таван толгой өртөөний салбар замын шинэчилсэн зураг төсөл боловсруулах ажлаар 5,8 км салбар зам, ус өнгөрүүлэх 4 хоолой, Депогийн дотор талын замын дээд бүтцийн хийцийн зураг зэрэг иж бүрэн ажлын зураг гүйцэтгэж магадлал хийлгэсэн.
•2020 онд Таван толгой төмөр зам ХХК ий Таван Толгой -Гашуун сухайт төмөр замын ТЭЗҮ-ийн тодотгол хийх ажилд Dong myeong компаний туслан гүйцэтгэгчээр ажиллаж 34 км төмөр замын техникийн зураг 14 км ачилтын тойрог замын техникийн зураг зурж магадлал хийлгэсэн